Music Video
Music Video
Credits
PERFORMING ARTISTS
The Colors Mongolia
Performer
COMPOSITION & LYRICS
Togtuun Gansukh
Songwriter
Tuguldur Bazarragchaa
Composer
Tergel Ayurzana
Composer
Jamukh Narantsatsralt
Composer
Bat-Oyu Batsaikhan
Composer
Lyrics
Чамд шугам байна уу?
Хэр урт наслахаа нэг хэмжье
Чамд хайр байна уу?
Алив ойроос нэг ажъя
Ганцаардал хажууд чинь сууж хань больё
Чамд би байна уу?
Намайг хурдан уулзуулаач
Маргаашийг мэдэхгүй нь сониуч занг минь өдөөнө
Чамтай уулзах өдрийг хүлээж зөнд нь өнгөрөөнө
Хүнгүй автобусны хамгийн арын суудал дээр
Хаа хүрэхээ мэдэхгүй ч явсаар
Хайр минь шүүдрийн дусалтай энэ тэнцүү
Сараачсан шүлэг минь эзнээ хүлээсээр
Чиний л дэргэд сүнс минь биедээ ирдэг
Өглөө сэрхэд дэргэд байгаасай
Чамд дуран байна уу?
Ирээдүйгээ хамт харья
Чамд ном нь байна уу?
Амьдрах зааврыг нь хальт уншъя
Чихэвчээр минь үргэлж баллад эгшиглэдэг
Бүрхэг тэнгэрээс бүтэхгүй санаа л унж ирдэг
Бодол минь наана цаанаа
Чи бид хоёр хар цагаан
Цаг хугацаа ойртуулж байна
Бид хоёрыг бага багаар
Дуунд минь утга алгаа
Гэхдээ чамайг санаад шөнөжин хар дарлаа
Хайр минь шүүдрийн дусалтай энэ тэнцүү
Сараачсан шүлэг минь эзнээ хүлээсээр
Чиний л дэргэд сүнс минь биедээ ирдэг
Өглөө сэрхэд дэргэд байгаасай
Written by: Bat-Oyu Batsaikhan, Jamukh Narantsatsralt, Tergel Ayurzana, Togtuun Gansukh, Tuguldur Bazarragchaa


