album cover
Zolbootoi
album cover
Zolbootoi was released on May 22, 2026 by 12727447 Records DK2 as a part of the album STEPPE RISING
May 22, 2026
Label12727447 Records DK2
LanguageEnglish
BPM114
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy

Lyrics

Золбоотой дайчин хүү минь
Зорилго юундаа хүрье гэвэл
Зориг зүрхээ хөвчилнө хэе
Үзүүр хүрвэл уяа хүрнэ
Сэтгэл хүрвэл хөл чинь хүрнэ
Зорьсон л бол зүтгэнэ хэе
Хүмүүн гэдэг дорой юм шүү
Хүсэл бодлын боол юм аа
Хараад сонсоод итгэхгүй хэе
Сэтгэл гэдэг жолоогүй шүү
Сэрээж сануулж явахгүй бол
Идээд идээд цадахгүй хэе
Санаа муутны үгэнд нь ээ
Саатаж ердөө болохгүй шүү
Сэтгэл юугаа захирна хэе
Хараа юугаа хөвчилж явбал
Харцаа дээшээ өргөж явбал
Хэцүү бэрхэд сөхрөхгүй хэе
Хэцүү бэрхэд сөхрөхгүй
Замын холдоо ажрахгүй хэе
Зорьсон л бол зүтгэнэ
Зүтгээд үзвэл хүрчихнэ хэе
Зүрхэндээ цогтой хүү минь
Зөвийн жимээр алхвал аа
Аян замдаа торохгүй хэе
Завсрын саадыг зориг мэднэ
Замын холыг таваг мэднэ
Зүтгээд үзвэл хүрчихнэ хэе
Арыг давж хүлэг болно
Аваргыг түлхэж түүчээ болно
Арга сүвлэж тэмүүлнэ хэе
Зөв нь бурууг дийлдэг юм шүү
Зөөлөн нь хатууг элээдэг юм шүү
Зөвийг ухаарч туулна даа хэе
Зүгээр суухаар зүлгэж суу гэж
Дэмий суухаар тэмээ хариул гэж
Дээдэс өвгөд сургасан юмаа хэе
Зүйтэй нөхрийг таньж ханил
Зүрх сэтгэл нэмж хайрла
Замын холдоо ажрахгүй хэе
Хэцүү бэрхэд сөхрөхгүй
Замын холдоо ажрахгүй хэе
Зорьсон л бол зүтгэнэ
Зүтгээд үзвэл хүрчихнэ хэе
Хэцүү бэрхэд сөхрөхгүй
Зорьсон л бол зүтгэнэ
Written by: Munkhbat Tsedevsuren, Munkhjargal Byambadorj
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...