Şarkı sözleri

Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Амраг минь анир чимээгvй шөнийн зүүдэнд цасан ширхэг хаяллаа Амраг минь зүүдэндээ би чамд хайрын дуугаа аяллаа Янаг минь, чи минь миний учир битүүлэг хүсэл юм Хайрын бурхнаас ганц л намайг онилон харвасан сум Танхил чи минь түмний дундаа үнэн саак чимэгтэй Талын цэцэг шиг минийхээ хайрыг татсан эмэгтэй Чи минь ганцаараа хайраа хүлээгээд нойрсож байгаа Анирхан чимээгүй шөнийхөө зүүдэнд би чинь чамтайгаа Хайрт минь би чинь чамтайгаа зүүдэнд уулзъя, хайрт минь дахиад нэг Би чинь чамайгаа хайрлан хайрлан үнсье ахиад нэг Чи минь намайгаа санан, санан байхад нахиад нэг Чинийхээ дэргэд би чамайг хайрлая сахиад нэг (сахиад нэг) Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Шөнийн саран мэт гийгүүлэх хайр минь Зөвхөн намайг гэсэн юм шиг сэтгэлд чинь Инээмсэглэлд чинь надад жаргал ирнэ ээ (ирнэ ээ) Шөнийн саран мэт гийгүүлэх хайр минь Зөвхөн намайг гэсэн юм шиг сэтгэлд чинь Инээмсэглэлд чинь надад жаргал ирнэ ээ Саруулхан шөнийн тэнгэр доор, салхиар наадах навчис дунд Сайхан чамтайгаа зүүдэнд учиръя, хайрт минь чи минь унт Би чамдаа хайртай гээд энэ хайрын үгээ хэлчихээд Чамайгаа тэврээд хэвтэж байвал наддаа дээдийн дээд Амраг чи минь, саваагүй наддаа зүүдний сарны туяа Алаг хорвоод жаргал нэмсэн сэтгэлийн уяа Алтан нарны цацраг биднийг ижилхэн ээдэг болохоор Чамтайгаа учиръя гэтэл хайрын бурхан мэт ивээдэг Хайрт минь, би чинь чамдаа хамгаас илүү хайртай эр шүү Хайраа хэлээгүй ч харамлаад ирвэл хайртай нь тэр шүү Юутай ч гэсэн намайг гэсээр наддаа хурдан ирээсэй Эсвэл анир шөнийн зүүд ахиж битгий сэрээсэй Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя Амьдралын минь (амьдралын минь, амьдралын минь, амьдралын минь) Амьдралын минь утга учир хайрыг минь чи булаасан Чамтайгаа таарсан тэр өдөр цэлмэг тэнгэр нартай Шөнийнхөө зүүдэнд би чамтай одод тэнгэрт сартай Би чинь чамдаа хайртай шүү, чи ялдам яруу шүү Чи миний хайрыг татсан охин, эелдэг даруу шүү Чи бид хоёр бие биендээ хайрын хоёр сэтгэлтэй Гэдэгтээ би үүндээ эргэлзээгүй итгэлтэй Шөнийн саран мэт гийгүүлэх хайр минь (минь, минь, минь) Зөвхөн намайг гэсэн юм шиг сэтгэлд чинь (чинь, чинь, чинь) Инээмсэглэлд чинь надад жаргал ирнэ ээ (ирнэ ээ) Хайртай чамдаа хайртай гэж дуулъя (дуулъя) Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя (дуулъя) Хайртай чамдаа хайртай гэж дуулъя Хайранд минь уярна гэж дуулъя Хайрын энэ дууг харамгүй дуулъя (дуулъя)
Writer(s): Inconnu Compositeur Auteur, Azbayar Enkhtur Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out