音乐视频

音乐视频

制作

出演艺人
Capital Band
Capital Band
表演者
作曲和作词
R. Batbold
R. Batbold
词曲作者

歌词

Цагийн байдал цаанаа л дүүрэн гунигтай
Цагийн зүүтэй зүрх минь цуг цохилноо
Царай чинь надад – дэндүү дотнохон
Санах мэдрэмж минь замхарч чадахгүй
Татах тамхиндaa сэтгэл ханахгүй
Чиний нислэгт би – хоосон хоцорлоо
Орон зай минь чамдаа – хэр их том бэ?
Очих газарт чинь би – хэн болох вэ?
Нэг л зуны сэтгэл чинь – нэгэн насных байгаасай
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй – чамруу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн
Буцах зам минь хоосон миний сэтгэл шиг
Буруу талаар зөрөх машинууд ганц нэг
Бодол шаналсан – бүрхэг өдөр тэнгэрт
Дүүлэх шувууд зүг чигээ үл олох мэт
Хүрэх газар үгүй мэт эргэлдэнэ
Хүрэл зүрх минь – чамайг үгүйлж ширтэнэ
Оршиж чадах болов уу – би чиний сэтгэлд
Ондоо байгаа юм бол – чи хэлнэ биздээ
Нэгэн зуны дурлал минь – нэгэн амьдрал болоосой
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй – чамруу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн
Орон зай минь чамдаа – хэр их том бэ?
Очих газарт чинь би – хэн болох вэ?
Нэг л зуны сэтгэл чинь – нэгэн насных байгаасай
Чамайг үдэх хүнд байсан
Чанга орилмоор зүрх минь догдолж шатсан ч би
Чамд хэлэх үгээ олохгүй – чамруу харц минь тогтохгүй
Чамайг тэврээд зөөлөн үнссэн
Written by: B. Battsengel, Babuu, Quiza, R. Batbold
instagramSharePathic_arrow_out

Loading...