歌词
Уул уулын өндөр нь болбол хө
Урсгал голын эх нь билээ хө
Учиртайхан амьдралын минь зол жавхаа
Дундаршгүй итгэл минь чамруу саравчлана
Дуусашгүй гэрэлтэх оддууд анивчна
Дундуурхан сэтгэлийг минь дүүргэх хайр оргилно
Ус усны ундарга нь болбол хө
Ургамал амьтны охь нь билээ хө
Уяхан орчлонгийн өнгө нь хө ээх наран
Дундаршгүй итгэл минь чамруу саравчлана
Дуусашгүй гэрэлтэх оддууд анивчна
Дундуурхан сэтгэлийг минь дүүргэх хайр оргилно
Хүн хүний дээд нь болбол хө
Хүн болгосон ээж минь билээ хө
Хайр хайрын үргэлжлэл тээсэн нь хань билээ
Дундаршгүй итгэл минь чамруу саравчлана
Дуусашгүй гэрэлтэх оддууд анивчна
Дундуурхан сэтгэлийг минь дүүргэх хайр оргилно
Written by: Battsengel Bavuu, Munkhbold Dagdan


