制作
出演艺人
Ариунаа
表演者
作曲和作词
Ulzii-Orshih D.
词曲作者
歌词
Анирсан сэтгэлийн уйтгар дунд
Ганцаар зогсох тас харанхуй шөнө
Ижлээ алдсан ангир шиг хайр минь
Чамайг үгүйлээд хэцүү юм
Чиний сэтгэл минийх байгаагүй ээ
Чиний дурлал надад ирээгүй ч
Далайгаас тасарсан загас шиг хайр минь
Дассан чамаас хойш хэцүү юм
Хайрын сэтгэл эзгүйрч
Харууслын мананд төөрсөн ч
Хайрт минь чамдаа хайртай
Хадгалж үлдсэн сэтгэл минь билээ
Санаашран суугаа миний бодлын дунд
Сэрэмгүй зүүдний чи минь ирээсэй
Янагшин дассан хос хун шиг... хайр минь
Явсан чамаас хойш үгүй еэ
Хайрын сэтгэл эзгүйрч
Харууслын мананд төөрсөн ч
Хайрт минь чамдаа хайртай
Хадгалж үлдсэн сэтгэл минь билээ
Хайрын сэтгэл эзгүйрч
Харууслын мананд төөрсөн ч
Хайрт минь чамдаа хайртай
Хадгалж үлдсэн сэтгэл минь билээ
Хадгалж үлдсэн сэтгэл минь билээ
Written by: Ulzii-Orshih D.

