歌词
Чамайг харахын төдийд саран гийнэ
Би чамд хайлан урсана хөөрхөн инээд
Улаан тэнгэрийн хаяа бас чамайг нэмээд
Урьдаас надад төлөвлөсөн бэлэг гэмээр
Чамайг харахын төдийд одод түгнээ
Үргэлж би яагаад чамайг боддог юм бэ?
Богинохон өдрийн бодол шөнийн зүүд минь
Дэргэдээ байгаа зүрхэнд шунан зүтгэнэ
Хөврөлдөх бодлын чинь ая хөг эгшиг билээ би
Хөвөлзөх хүслийн минь сая сая ширхэг билээ чи
Зүүдийг минь гийгүүлж ирсэн гэрэл гэгээ билээ чи
Үүр төгсөж өглөө айсуй
Шаргал нар минь гий!
Дулаахан агаар зүсэн дүүлэн нисмээр
Дурлал чи хир их уужим уудам юм бэ
Анх удаа бусдаас зүсэн зүйлийг хүснээ
Намайг яг энд минь үлдээгээч
Хөөрхөн төрх нь үлдээнэ зүүдэнд дүрсээ
Алс холоос нүүсэн үүлэнд зөөлөн хүрсэн
Бид хүсэл мөрөөдлийнхөө үүдэнд ирсэн
Инээмсэглээд тийм тийм
Хөврөлдөх бодлын чинь ая хөг эгшиг билээ
Хөвөлзөх хүслийн минь сая сая ширхэг билээ чи
Зүүдийг минь гийгүүлж ирсэн гэрэл гэгээ билээ чи
Үүр төгсөж өглөө айсуй
Шаргал нар минь гий!
Дэргэдээс гуниг бүхэн үргэж ниснээ
Чи бидний хайрийн түүх үргэлжилсээр
Чамайг минь бурхан надад хүргэж ирсэн
Чи биднийг цорын ганц гэж хэлсэн
Дэргэдээс гуниг бүхэн үргэж ниснээ
Чи бидний хайрийн түүх үргэлжилсээр
Чамайг минь бурхан надад хүргэж ирсээн
Чи биднийг цорын ганц гэж хэлсээн
Written by: Bekforu Bilguun Sukhbaatar, Eduge Erkhembayar Erdene-Ochir


