積分
演出藝人
Camerton
演出者
詞曲
B Production
詞曲創作
歌詞
Нэг охинтой би олон удаа тааралдсан
Тэр болгонд би яахаа мэдэхгүй сандардаг байлаа
Харин нэг өдөр танилцахаар зөвшөөрөөд
Тэр бол чи
Чамайг анх хараад сэтгэл минь
Тэр үедээ чамайг маш олон хүн хардаг байсан
Гэхдээ би чамдаа хэлэе чи миний анхных байсан
Бид анх танилцсан тэр өдөр их салхитай байсан
Тэгэхэд утасныхаа дугаарыг надад өгсөн
Маргааш нь түүний утас руу нь залгаад хоёулаа өнөөдөр уулзах уу гэж асуусан
Тэгье гэхдээ дараа гэж миний урмыг хугалсан
Ахиад хэд хоногийг би хүлээх болсон
Найзууддаа харин түүний тухай хэлэхэд
Яасан их зантай охин юм бэ гэсэн
Харин удалгүй чи над руу яриад
Чамтай уулзмаар байна гэж надад хэлсэн
Дотроо түүнийг би их гайхаж байсан ч
Дуртай нь аргагүй би яваад очсон
Намайг очиход чи дур булаам байсан
Нүд чинь харин хайрын харцаар дүүрэн байсан
Тэр л харцанд чинь би итгээд
Өөрөө ч түүнд ховстуулах болсон
Чамд би хэлье
Би чамд итгэсэн
Чамд би хэлье
Би чамд дуралсан
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье
Би чамайг хайралсан
Чамд би хэлье
Би чамайг биширсэн
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон
Чамайг явсан тэр өдөр их бороотой байсан
Чи бороон дундуур ороод замхраад алга болсон
Би тэр борооноос чиний явах замыг
Үерийн усаар хааж өгөөч гэж би гуйсан
Тэр үед чамайг над руу эргээд харах болов уу гэж
Би дэндүү дэндүү дэндүү горьдсон
Хэрвээ чи над руу эргээд харсан бол би
Аль болох өрөвдмөөр царай гаргах байсан
Гэхдээ гол учир нь энд байгаа юм биш
Юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна
Ойрын үед чи нэг л ондоо болоод
Орон дотроо хүртэл удаан хөрвөөдөг болсон
Тэр үед би унтсан юм шиг мөртлөө сэрүүн байдаг байсан
Чамайг юу бодож байгаа бол гэж гайхдаг байсан
Дуудаж босгоод маргалдмаар байдаг байсан ч
Маргааш чамайг өөр болно гэж найдаж байсан
Чамаас би асууя
Чи надад итгэсэн үү
Ахиад нэг асууя
Чи надад уурласан уу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Надаас уйдаж байгаа юм уу чи
Чамаас би асууя
Чи намайг хайрласан уу
Дахиад нэг асууя
Чи надад хайртай юу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Өөр хүн бодох болсон юм уу чи
Эргээд наашаа хараач
Эрхэлж наддаа ирээч
Эхнээс нь хоёулаа бүгдийг
Шинээр дахиад эхэлье
Өнгөрсөн бүхнийг мартаж халуун
Янагийн үнсэлтээ наддаа өгөөч чамдаа эрхэлсэн
Нэг л өдөр өөрчлөгдөөд бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье
Би чамайг хайралсан
Чамд би хэлье
Би чамайг биширсэн
Сайхан зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон
Чамаас би асууя
Чи надад итгэсэн үү
Дахиад нэг асууя
Чи надад дурласан уу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Надаас уйдаж байгаа юм уу чи
Чамаас би асууя
Чи намайг хайрласан уу
Дахиад нэг асууя
Чи надад хайртай юу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Өөр хүн бодох болсон юм уу чи
Чамайг эргэж ирэхийг цаг хугацаа харуулна
Би чамайг эргэж ирнэ гэж итгэж байна
Би чамайг хүлээж байна
Би чамд найдаж байна
Баяртай
Written by: B Production