積分

演出藝人
Bum-erdene Ulziibat
Bum-erdene Ulziibat
吉他
詞曲
Bum-erdene Ulziibat
Bum-erdene Ulziibat
詞曲創作
製作與工程團隊
Bum-erdene Ulziibat
Bum-erdene Ulziibat
執行製作

歌詞

Хайр асна
Үүл мэт зөөлөн бодлууд
Зүрхэнд минь нисэх нь хэцүү
Сарны гэрэлд гэгээ тусгаж
Сэтгэлд чинь хайр дүүргэе
Мөрөөдлийн тэнгэрийн доор
Бүдэгхэн гэрэлтэй байвал
Зөвхөн чамруу хайр урсаж
Зүрхэндээ би тэвэрнэ
Өдөр шөнө хоёрын хооронд
Хайрын гал зүрхэнд асаж
Сэтгэлийн минь дундуур нуугдаж
Чинийхээ дэргэд гэрэлтэнэ
Амьдрал яаж эргэхийг мэдэхгүй нь ээ
Ахиад л шаналал хэрэггүй тээ
Зовлон болгож өөрт чинь дурласан билээ
Жаргал болгож надад хүрээд ирнэ гэлээ
Ганцхан чамайг гээд сэтгэлд чинь очно
Гунигийг чинь үргээж гэрт чинь зочин
Сэтгэлээ нээе гунигаа би гээе
Гэрэл түгээе чамайг хүлээе
Тэвчихгүй нь ээ минийх болно гэж амлаач
Тэсэхгүй нь ээ удаан хүлээлгэж бүү тамлаач
Хавчигдсан зүрхэнд оногдсон зай
Харуулдсан сэтгэлийн оногдсон бай
Өөр хүнлүү энэ хайраа өөрчлөхгүй
Өдөр шөнө хоёрын хооронд
Хайрын гал зүрхэнд асч
Сэтгэлийн минь дундуур нуугдаж
Чинийхээ дэргэд гэрэлтэнэ
Чи л миний амьдралын утга учир сэтгэл
Чи л миний хайрыг минь булааж авсан итгэл
Чи л миний бурхнаас өгсөн бэлэг билээ
Чи л миний хувь заяаны галт тэрэг болж ирлээ
Чи л инээхэд ертөнц гэрэлтэй
Чимээгүй шөнө хүртэл дуулдаг ч юм шиг
Зүрх минь өөрийн мэдэлгүй зөвхөн чамруу тэмүүлж
Зүүд минь хүртэл чамайг санан үгүйлж
Нүдэн дээр чинь наран гийж шөнийн саран харна тэгж
Бидний хайранд саатна тэгж зүрх зүрхээ даган гинжилж
Хэзээ ч би чинь чиний өмнө ариун хайраа хуурахгүй
Хэлдэг биз дээ чамдаа би чинь үүрдийн мөнхөд буурахгүй
Өнгөрсөн өдөр бүр
Анзаарах хором бүрд
Зүрхний гүнд хайр минь бий
Зөвхөн чамайг хайрлана би
Өдөр шөнө хоёрын хооронд
Хайрын гал зүрхэнд асаж
Сэтгэлийн минь дундуур нуугдаж
Чинийхээ дэргэд гэрэлтэнэ
Амьдрал яаж эргэхийг мэдэхгүй нь ээ
Ахиад л шаналал хэрэггүй тэ
Зовлон болгож өөрт чинь дурласан билээ
Жаргал болгож надад хүрээд ирнэ гэлээ
Ганцхан чамайг гээд сэтгэлд чинь очно
Гунигийг чинь үргээж гэрт чинь зочин
Сэтгэлээ нээе гунигаа би гээе
Гэрэл түгээе чамайг хүлээе
Written by: Bum-erdene Ulziibat
instagramSharePathic_arrow_out

Loading...