旋律
歌曲有多麼清晰易記且符合明確音樂模式的旋律。通常,旋律分明的作品會擁有清晰易記的器樂或人聲主線。
原聲音質
此指標衡量一首歌曲在多大程度上依賴原聲樂器 (例如鋼琴、吉他、小提琴、鼓、薩克斯風),而非電子或數位合成音效
Valence
歌曲透過和聲與節奏所傳達的音樂積極性或情感基調。數值高通常對應快樂、興奮或愉悅感,數值低則與悲傷、憤怒或憂鬱相關。
節奏感
綜合了節拍穩定性、節奏型態與重拍強度等多重因素,以判定一首歌曲適合跳舞的程度。一首「節奏感強」的歌曲,通常具備穩定的速度、重複的音樂結構與明顯的強拍。
輕快
曲目的律動感可能受節奏快慢、音量起伏與聲譜密度所影響。較輕快的歌曲通常節奏強勁,編曲豐滿;反之,不太輕快的歌曲則可能編曲簡約、節奏較慢。
BPM86
積分
演出藝人
Digital
演出者
Batbayar Baavar
饒舌
Khaliun Haku
演唱
Erdenebileg Erka
演唱
Munkhbayar Muugii
饒舌
詞曲
Batbayar Baavar
作曲家
製作與工程團隊
Digital
製作人
歌詞
Цасан будран орох өвлийн үдэш
Би чам дээр очно доо
Царайлаг төрсөн чи минь харин
Инээмсэглэнхэн ирнэ дээ
Цээжин дотроо булгилах зүрх минь
Дурлалын айзамд цэнгэнэ дээ
Цаг товлон болзсон газраа
Бидэн хоёр учирна даа
Ариухан дулаахан хайр гэж байдаг
Алдрайхан чамайгаа алдахаас айдаг
Аз жаргалыг хүмүүс хайдаг
Аялгуу дуундаа сэтгэлээ дайдаг
Тиймдээ ч тэргэл саран гэрэлтэй
Тэнгэрт гялтганах одод
Дэндүү гоёхон чимэгтэй
Дэргэдээс ургасан цэцгийн дэлбээг
Өндийлгөн байж чи минь ирсэн
Дэнлүү мэт хайрандаа хамтдаа шатсан
Санасан сэтгэл минь хайрласан итгэл минь
Хамтдаа байсан мөч бүхэн дэндүү жаргалтай
Бидэн хоёр олон жилийн өмнө танилцаж байж байв уу гэж бодохоор
Арай ч үгүй дээ тийм дээ
Одоо ингээд бодоход он жил өнгөрөн өнгөрсөөр
Олон жилийг хойноо орхисон мэт санагдах юм
Бид бие биенээ хайрлан хайрласаар
Хорвоо дэлхийд зөвхөн хоёул байгаа юм шиг аашилсаар
Хайрын жаргал цэнгэлд умбан өдийг хүрлээ
Би чамдаа хайртай
Хоёул байнга хамтдаа
Цасан Будран орох өвлийн үдэш
Би чам дээр очно доо
Царайлаг төрсөн чи минь харин
Инээмсэглэнхэн ирнэ дээ
Цээжин дотроо булгилах зүрх минь
Дурлалын айзамд цэнгэнэ дээ
Цаг товлон болзсон газраа
Бидэн хоёр учирна даа
Байн байн чинийхээ зургийг харан харан сууна
Бөөн бөөн бодол намайг тойрон тойрон эргэлдэнэ
Сайн сайхан бүхэн бидний өмнө байна байна
Хайр хайрандаа хос хун шиг жаргаж цэнгэж байг
Ариухан сайхан чамдаа би чинь дэндүү дэндүү дасчээ
Аз жаргалыг эрэн эрсээр бидэн хоёр учирчээ
Энд би, тэнд чи хайр хайрандаа мансуурсаар
Эргэх дөрвөн улиралд бие биедээ тэмүүлсээр
Нулимстай үлдсэн он жилүүдийг чи минь
Нууцхан санаж, бодож харамсаад гуниглаад яaхав дээ
Намайгаа чи чамайгаа би хайрлан жаргаана
Хэзээ нэгэн цагт хагацах мөч үгүй дyрлалын тэнгэр минь
Зүрхний минь цохилт бүхэн чиний төлөө байх юм
Зүүдэндээ энхрий ялдам чиний дүрийг хайх юм
Зүггүй саран авхай цонхоор харан гийх юм
Зөн билэг мөрөөдөлдөө чамайгаа би тээх юм
Уйлдаа хонгор минь, дуулдаа бүсгүй минь
Уйлдаа хонгор минь, дуулдаа бүсгүй минь
Нулимстай үлдсэн он жилүүдийг чи минь
Нууцхан санаж, бодож харамсаад гуниглаад яахав дээ
Намайгаа чи чамайгаа би хайрлан жаргаана
Хэзээ нэгэн цагт хагацах мөч үгүй дурлалын тэнгэр минь
Энхрий охин минь чи минийх
Энхийн мөнхөд би чинийх
Торомгор хөөрхөн охин минь
Тольт зүрхний эрдэнэ минь
Саваагүйхэн насандаа бидэн хоёр учирсан
Санаагаар болохгүй хорвоод жаргал зовлон туулна
Уйлна дуулна хамтдаа мөнхөд чамтай
Санасаар бодсоор чамайгаа би чинь үргэлж хайрласаар
Хайрт минь чамайг би хайрлан байж дуулсан
Хайрт минь чамайг би үргэлж хүлээн дуулсан
Хайрт минь чамайг би хайрлан байж дуулсан
Хайрт минь чамайг би үргэлж хүлээн дуулсан
Чамтай байхад надад үнэхээр сайхан жаргалтай
Чамайг надаас холдон одоход миний сэтгэл гунигтай
Зүүдэндээ чамайг тэврээд нойрсох надад сайхан
Зүрхэндээ чамайг нууцхан хайрлах надад сайхан
Хайрын зүүдэнд умбасаар
Чамайгаа би чинь санасаар
Бие биенийгээ хайрласаар
Тиймээ чамдаа хайртай
Нулимстай үлдсэн он жилүүдийг чи минь
Нууцхан санаж, бодож харамсаад гуниглаад яахав дээ
Намайгаа чи чамайгаа би хайрлан жаргаана
Хэзээ нэгэн цагт хагацах мөч үгүй дурлалын тэнгэр минь
Written by: Batbayar Baavar

