音乐视频

音乐视频

制作

出演艺人
The Baatar
The Baatar
表演者
作曲和作词
Munkhbold Dagdan
Munkhbold Dagdan
作曲
Battsengel Bavuu
Battsengel Bavuu
作词
制作和工程
Munkhbold Dagdan
Munkhbold Dagdan
制作人

歌词

Сайн хүн болон хичээх тусмаа би
Сайхан чинийхээ энд хүрэхгүй нь ээ
Сайн санааны үзүүрт нь шар тос байна уу хөөе
Сайн таниарай бүсгүй минээ
Сундалж давхих хүрэн морь минь байна
Суудал дүүрэн машин гүйцэхгүй ч
Сумын наадамд хурдалдаг халтар хүлэг минь
Сургын газраа андуурч будлихгүй ээ
Болзоотынхоо бор толгойд
Болзсон цагтаа хүлээнээ
Бодлын эзэн бүсгүй минь хаана байна
Харуй бүрийг гэгэлзүүлэх
Хөөрхөн дүрээ гэрэлтүүлээч
Хайрын эзэн хархан нүдэн минь
Эр хүн болон хичээх тусмаа би
Энхрий чамдаа улам тэмүүлнээ
Зүрхнийх нь углуурт нь сэтгэл байна уу хөөе
Зөв таниарай бүсгүй минээ
Давхиад очих хүлэг морь минь байна
Давхар дугуйт унааг гүйцэхгүй ч
Дассан сэтгэл минь яардаг жим нь дөт юм хойно
Даваа гүвээнд цуцашгүй еэ хө
Болзоотынхоо бор толгойд
Болзсон цагтаа хүлээнээ
Бодлын эзэн бүсгүй минь хаана байна
Харуй бүрийг гэгэлзүүлэх
Хөөрхөн дүрээ гэрэлтүүлээч
Хайрын эзэн хархан нүдэн минь
Written by: Battsengel Bavuu, Munkhbold Dagdan
instagramSharePathic_arrow_out

Loading...